Sunrays

Blogger Template by ThemeLib.com

Сэтгэл судлалын алдартнууд

Published by Unknown under on 11:22 PM
Зигмунд Фрейд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Sigmund Freud LIFE.jpg

Зигмунд Фройд (герм. Sigmund Freud, 1856 оны 5 сарын 61939 оны 9 сарын 23) нь Австрийн мэдрэлийн эмч (мэдрэлийн системийн өвчинг эмчилдэг хүн юм) мөн алдарт сэтгэл судлаач байсан юм. "Психоанализмын эцэг" гэдгээр нь маш олон хүн түүнийг мэддэг. Монголчууд Фрейд гэдэг ч герман хэлээр Фройд гэж дуудагддаг тул Фройд гэж бичих нь зөв юм.
Түүнийг анх Зигмунд Шломо Фройд гэж дууддаг байсан боловч тэр 21 настайдаа нэрээ Зигмунд Фройд болгон өөрчилсөн.


Хүмүүсийн ухамсаргүй хийдэг үйлдлийг шинжлэх ухааны аргаар хамгийн анх судалснаараа Фрейд сэтгэл зүйн салбарт чухал байр суурь эзэлдэг. Ухамсаргүй гэдэг нь хүний бодлын нэг бөгөөд мэдэгддэгүй мөн амархан удирдаж болдоггүй сэтгэл мэдрэлийн хэсэг юм. Ихэнх хүн түүний энэ байр суурьтай эвлэрдэггүй байсан бөгөөд Фрейд хүмүүст өөрсдийнх мэдэгддэггүй далд бодол байдаг гэж үздэг байсан юм.
Анхны номоо бичээд тэрээр Марта Белнэйс гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэднийх 6 хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн бага нь болох Анна Фрейд нь мөн алдартай сэтгэл судлаач болсон юм.
Фрейд хүний хамгийн чухал амьд явах хэрэгцээний дараа сексийн хэрэгцээ маш чухал гэж боддог байсан. Энэ хэрэгцээг тэрээр либидо гэж нэрлэсэн. Тэрээр хүн өөрийн ч мэдэлгүй зарим зүйлийг хийдэг нь либидогийн үйлчлэлээс болдог гэж үздэг байсан.
Фрейд 1930-аад оны үед Германд амьдарч байв. Тэр Еврей үндэстэн байсан учир Гитлер түүнд дургүй байсан юм. Түүний номнуудыг олны нүдэн дээр галдан шатаалгаж байсан байна. Нацистуудын зарим нь түүнийг хороохыг хүсдэг байжээ.

0 comments:

Post a Comment

 

Lipsum

translate to

Google-Translate-Chinese (Simplified) BETA Google-Translate-English to French Google-Translate-English to German Google-Translate-English to Italian Google-Translate-English to Japanese BETA Google-Translate-English to Korean BETA Google-Translate-English to Russian BETA Google-Translate-English to Spanish
Powered by
+ Grab this widget

Followers