Sunrays

Blogger Template by ThemeLib.com

Амьтны сэтгэл судлал

Published by Unknown under on 11:11 PM

Амьтны сэтгэл судлал

Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон онол дээр тулгуурлах боловч бусад нийгмийн шинжлэх ухааны салбар, тухайлбал социологитой харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг сэтгэл судлаач гэдэг. Сэтгэл судлаач нь сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, сэтгэцийн эмгэг, сэтгэл засал, харилцаа зэргийг судалдаг шинжлэх ухаан юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлалын мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд хэрэглэгддэг юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарыг судлах зорилгоор дэд салбаруудыг бий болгожээ. Мөн байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг авч ашигладаг.


 Түүх:
Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ нь бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна. Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг.

  1. сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг.
  2. сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ.
Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2.5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлагагүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай.
  • Психоанализ
  • Австрийн эмч Зигмунд Фрейд (зөв дуудлага нь Фройд) 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, истери, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.
  • Швейцарийн сэтгэл мэдрэлийн эмч Карл Юнгийн аналитик сэтгэл судлалд Фрейдийн судалгаа нөлөөлсөн байдаг. 20-р зууны дунд үед Зигмунд Фрейдын охин Анна Фрейд, Америкийн сэтгэл судлаач Эрик Эриксон, Австри Английн психоаналист Мэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм. 20-р зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрейд урсгал хэмээдэг.
  • Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс Айзенк, Скиннер зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скиннер болон зарим бихевиористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фрейдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.

Хүнийг амьтны ертөнцөөс саланги тусгай зүйл мэт үзсээр байлаа. Бүх амьд биетийн талаархи хуучинсаг үзлийг халан Английн амьтан судлаач Ч.Дарвин өөрийн үзэл онолоо дэлгэрүүлж эхэлжээ. Бүх амьд биет ургамал амьтад цөм амьдралын нэгэн хэлбэр бөгөөд эволюцийн үр дүнг өөртөө хадгалдаг. Энэ нь олон миллиард жилийн түүхтэй. Хүний бие бялдрын хөгжил зан чанар зэрэг шинжүүд нь эволюцийн үр дүн мөн гэжээ. Үүний үндсэн дээр эволюцийн сургаалиа боловсруулсан бөгөөд Өмнөд Африкийн эргээр судалгаа хийж явахдаа уг санаагаа дэвшүүлжээ. Тэрээр 1831 онд "Бигль" онгоцоор аялах явцдаа тохиолдсон бүх амьтан ургамлыг тэмдэглэн авч байсан ба нэг төрлийн амьтад дотроо ялгаа багатай ч олон янз байгааг ажиглан, нэг төрлийн амьтад байгаль цаг уурын нөхцөл зэргээс шалтгаалан өнгө хэлбэр өөр өөр болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ. 2-3 миллиард жилийн өмнө хамгийн эгэл биетээс амьтан үүсч эхэлжээ. Бүх амьд организмууд цочрох чанарыг эзэмшсэн байх бөгөөд хариу үйлдлийн энэхүү хэлбэрийг тропизм гэнэ. Энэхүү цочрох чанарыг нэг эст организмууд дээр илрүүлж болно. Цочрох чанар буюу тропизмыг дотор нь фототропизм, термотропизм, хемотропизм, топотропизм гэж ангилдаг. Гэрлийн нөлөөн дор амьд организмын хөдөлгөөнд орох хандлагыг фототропизм, дулааны нөлөөгөөр амьд организм хөдөлгөөнд орохыг термотропизм, физик, химийн орчинд амьд биетийн хөдөлгөөнийг хемотропизм, механик цочроогчийн нөлөөг мэдрэн хариу үйлдэл хийх чадварыг топотропизм гэж нэрлэдэг. Цочрох чанараас мэдрэх чанарт шилжсэн нь амьтны эволюцид гарсан том өөрчлөлт юм. Дээд зэргийн зохион байгуулалттай амьтдад мэдрэх чанар хөгжиж, мэдэрхүйн эрхтнүүд бүрэлдэн төлөвшжээ. Маш энгийн амьтад тодорхой нөхцөлд зөвхөн биологийн ач холбогдол бүхий цочролд хариу үйлдэл үзүүлдэг. Олон эст амьтдад тусгалын арай өндөр түвшин ажиглагддаг бөгөөд ийм амьтдын организмд онцгой мэдрэх чадвар бүхий протоплазмтай эсүүд байдаг. Энэ нь организмын аль нэг төгсгөлд үүссэн хөөрлийг дамжуулах үүргийг гүйцэтгэдэг. Онцгой мэдрэх чанар бүхий мэдрэлийн эсүүд нь өөр хоорондоо холбогдож амьтны биеийг бүхэлд нь хамарсан мэдрэлийн эсийн тор үүсгэнэ.
  • Хөндий биетэн амьтдын зан үйл нь зарим талаараа төрөлхийн ойтой буюу тухайн нэг амьтны амьдралын үйл явцад бүрэлдэн бий болсон түр холбоостой холбоотой. Эдгээр амьтанд үүссэн түр холбоос нь тодорхой хугацааны дараа арилаж үгүй болдог.
  • Хорхойн бүлэг амьтанд мэдрэхүйн эрхтний эх үүсвэр жишээ нь нүдний болон тэмтрэх эрхтний, үнэрлэх, амтлах эрхтний эх үүсвэр байдаг. Хорхойн сегмент бүрд мэдрэлийн эсийн зангилааны бөөгнөрөл ганглиев байдаг. Хорхойн мэдрэлийн эсийн тогтолцоо нь толгой орчимд байрлах мэдрэлийн тор, зангилаа, түүнээс биеийн хоёр хажууг даган үргэлжилсэн мэдрэлийн хоёр судлаас бүрдэнэ. Мөн хорхой нь идэвхтэй эрж хайх, эрэлхийлэх шинжтэй. Үе мөчтөн, хорхой шавьжинд орчны тодорхой нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх төрөлхийн хэлбэр байдаг нь зөн билэг юм.
Хөгжлийн шинэ үе шатанд амьтад мэдрэлийн тогтолцоотой болж дан ганц сэрлээр бус харин бүхэл бүтэн дүрс холбоогоор тусгадаг байна. Иймд амьтан оршин тогтнох амьдралынхаа явцад тус бүрдээ олж авсан дадал голлох үүрэг гүйцэтгэнэ. Амьтад байгалиас өгөгдсөн бэлэн программтай байдаг. Энэ нь амьтдын орчин ертөнцтэйгээ харилцах харилцааны хэлбэр "зөн билэг" юм. Зөн билэг нь хичнээн нарийн дараалалтай явагдлаа ч зөвхөн нэг тодорхой нөхцөлд л давтагдах автоматчлагдсан зан үйл юм. Зөн билэг нь төрөлхийн рефлекст үндэслэгддэг бол дадал нь нөхцөлт рефлекс дээр тулгуурлан үүсдэг. Амьтанд олон дахин алдаж оносон үйлдлийн үр дүнд дадал бий болно. Амьтны ертөнцийн хөгжлийн тодорхой үе шатанд зан байдлын дээд хэлбэр болох оюун ухааны эх үүсвэр бий болжээ.
Түүний нэг илэрлийг Германы эрдэмтэн В. Кёлер анх удаа сармагчин дээр судалгаа хийн тайлбарласан байна. Тэрээр шимпанзен торны дээд талд гадил жимс өлгөхөд түүнд хүрэх гэж хэд хэд үсэрсэний эцэст торон дотор нааш цааш холхисноо гэнэт хайрцагыг харан түүнийг авч жимсний харалдаа доор тавиад дээр нь гарч гадилыг авч байжээ. Таван минут болоод дахин нэг гадил өлгөхөд ямар ч төвөггүй урьдын туршлагаар авчээ.
Зарим амьтад сүргээрээ, зарим нь ганц хоёроороо амьдардаг. Хүн болон дээд зэргийн нарийн зохион байгуулалттай амьтдаас эгэл болхи амьтад хүртэл оршин тогтнохын тулд хамтран нэгдэж амьдарч ирсэн байна. Хувьсал зөвхөн амьд организмыг боловсронгуй болгоод зогсохгүй мөн "гэр бүл", "сүрэг", "үүр" гэх мэт хүрээнд амьтдын хамтын амьдралыг үүсгэх нөхцөлд хүргэжээ. Энэ хамтын амьдрал нь үр удмаа үргэлжлүүлэх хамгаалах, дайсантай тэмцэх хоол хүнсээ олох зэрэгт чиглэнэ. Хувьслын хөгжлийн янз бүрийн шатанд буй амьтдын амьдралыг ажиглахад сэтгэл зүйн талаар сонирхолтой дүгнэлт хийх боломжтой.
Амьтад хэдий чинээ өндөр хөгжилтэй нарийн зохион байгуулалттай болох тусам төдий чинээ бие даасан хувийн онцлог шинжтэй болдог. Хүний хөгжилд хэдий чинээ ойртох тусам төдий чинээ ганц нэгээрээ дайчин болдог. Харин зөгий, шоргоолж зэргийн шавьж хэдийгээр нарийн зохион байгуулалттай боловч хувийн өвөрмөц онцлог бараг үгүй бөгөөд хэдэн зуугаараа, мянгаараа нэгдэж том бүл болон оршин тогтнох боломжоо олж авдаг.  Хөгжлийн нилээд өндөр шатанд орших амьтдын хамтран амьдрахад тэдний дотор өөрийн тодорхой дэг журам шаардлагатай болдог. Жишээ нь шувуун сүрэг дотор нэгэн "ноёлогч" байх бөгөөд бусад нь түүнийг хүлцэнгүй дагалдана. Австрийн этологич К. Лоренц алагтууны сүргийн амьдралын талаар сонин зүйл ажиглажээ.
• "Ноёлогч" шувуу өөрөөс доор орших "ядуучуудыг" дээрэлхэх нь бага, харин өөртэй нь байр суурь булаацалдаж магадгүй шувуудад дургүйцлээ байнга илэрхийлнэ. Тэр ч байтугай "төрийн эргэлт" ч хийх үе гардаг байна.
Мөн сонирхолтой нь урьд шоовдорлогдож байсан бяцхан шувуу, Лоренцийн ажигласнаар ,,ноёлогчийн хатагтай,, болоод шууд ,,нөхрийнхөө,, хэмжээнд өргөмжлөгдөн хүндлэгдэж ирэх ба тэр ч өөрөө, эрх тушаал нэмэгдсэнээ мэдэрдэг ажээ.
• Сармагчны сүрэг доторх харилцаа бүр ч нарийн маш сонирхолтой гэнэ. Бид амьтад зөвхөн биологийн хэрэгцээтэй л холбоотой сэтгэлийн хөдөлгөөн үүсдэг гэж гол төлөв боддог. Гэтэл бас тийм биш гэнэ. Өндөр хөгжилтэй амьтад бусадтайгаа харилцахыг хүсдэг байна. Тийнхүү сармагчны хэсэг бүлэгт бие хамгаалах зөн билгээс гадна өөрийн адил амьтдын дотор орж харилцах хэрэгцээ байдаг байна. Дээд хөгжилт сармагчныг сурч заншсан орчноос нь тусгаарлахад ихэнх тохиолдолд ганцаардаж, бусдыгаа санаж мөрөөдөх нь түүнийг үхэлд ч хүргэж болно. Бас нэг сонирхолтой нь сармагчны бусадтайгаа харилцах хэрэгцээ шилэн сонгох сонголтоор илэрдэг байна.
Амьтанд хийсэн судалгааны үр дүнд өндөр хөгжилт тархи , нугас бүхий амьтдад оюун ухааны эх үүсвэр буюу инсайт байдаг гэж үзжээ.
Инсайтыг дээд зэргийн хөгжилтэй амьтдын дотроос хүн дүрст мичнүүдэд ажиглаж болно. Сармагчин хэд гурван цагаар гартаа өртсөн зүйлийг бутлах, цуулах, хүнийг дуудан ирүүлэх бүхий л боломжийн арга барилуудыг хэрэглэх, мөн мөлхөж байгаа хорхой шавьжийг ажиглаж чаддаг. Зэрлэг шампанзед 81 төрлийн зууш байдаг гэсэн тооцоо байдаг. Сармагчны хоол хүнсээ эрж хайх үйлд ч алдаа гаргалгүйгээр идэж болох үр, идэж болохгүй хортой үрийг ялгах чадвартай байдаг ажээ. Хоол хүнсний маш нарийн тодорхой төрлийг сармагчин зөн билгээрээ мэдэрч чаддаггүй харин олон дахин бүх зүйлийг өөрийгөө тойруулан шалгаж хянаж үзэн, эцэст нь өөртөө хэрэгтэй хүнс тэжээллийг олдог. Сармагчингууд гарын ач тусаар тойрон байгаа эд зүйлсдээ нилээд нарийн харьцах чадвартай болсон байдаг. Мөн сармагчин үүрээ барихдаа материалыг сонгох боловч зөн билгийн шинжтэй байдаг. ОХУ-ын сэтгэл зүйч Ладыгина Котс /1889-1963 / Париж нэртэй шампанзед дээр туршлага явуулжээ. Париж эд юмсын өргөн нарийн, хэлбэр хэмжээ, нягтыг ялгаж чаддаг мөн гуурснаас өгөөшийг гаргахад тохирсон тийм зүйл байхгүй үед Париж өөрийнхөө ойролцоо хэвтсэн модны мөчрийг авч шилбэ, салааг авч жигдхэн болгоод, эсвэл банзнаас зоргос хугалж аваад сунган эрчилж нарийсгаад өгөөшийг авч байжээ.
Орчин үеийн олимпийн наадмуудад хүний олсон амжилт асар өндөр бөгөөд өөрийн бололцооны дээд хязгаартаа тун тун дөхсөн мэт санагдана. Гэтэл олимпийн тоглолтонд манай гарагийн бүх амьтдыг оролцуулла гэж үзвэл хүний амжилт тун даруухан харагдна. Үүний нэг гол шалтгаан нь амьтдын тогтоосон “Рекорд” спортын амжилтын төлөө биш, оршин амьдрахын төлөө тэмцлийн үр дүнд бий болдог. Жишээ нь:
  • уртын харайлтаар дэлхийд тэргүүлдэг хар тагалцагт гөрөөс ирвэсээс амиа аврахын тулд 12 метр харайх хэрэгтэй болдог.
  • Ирвэс нь хоолгүй хоцрохгүйн тулд гөрөөснөөс илүү хурдлах шаардлагатай болно. 
  • Имж /кенгуру/ 30км цаг, богино 50км цаг хурдалдаг байхад 6метр өндөр анааш үүнээс дутуугүй хурдална. Харин явган шувуу /тэмээн хяруул/ 80км цаг хурдалж чадна. 
  • Ойрын зайд ирвэсээс хурдан амьтан байхгүй. Тэрээр 600 метр зайг 20 секундэд туулсан нь дунджжар 120 км цаг байна гэсэн үг, богино хугацаанд хурд авах талаар хамгийн хурдан уралдааны машинаас ч илүү, 2 секундын дотор 72 км цаг хүртэл хурдалдаг.
  • Тэгвэл хүн 60 ба 100 метрийн зайд хамгийн их хурд үзүүлдэг. Энэ зайн дэлхийн аварга 100м-т 9 секунд буюу 36 км цаг хурдалсан байдаг.
Одоо харайлтад ямар байдалтай байгааг авч үзье.
  • Хүн уртад хамгийн хол харайсан нь 9 метр орчим байна. Үүнийг өөрийн өндрөөсөө 60 дахин хол үсэрдэг нохой бөөстэй харьцуулбал 2 метр өндөр хүн 120 метр харайж таармаар. Үсэрсэн зайг үсрэгчийн биетэй харьцуулбал хөхтний дотроос алагдаага тэргүүлнэ. 15 см-аас хэтрэхгүй энэ бяцхан амьтан 4 метр хол харайж чадна.
  • Дээр дурьдсанчлан хар тагалцагт гөрөөстэй эн зэрэгцэж харайх /12м/ амьтан үгүй бөгөөд зөвхөн имж л дөхөж очих юм. 90 кг хүрдэг имж 9м гаруй харайж чаддаг. Сууж байгаа имж эхний үсрэлтээрээ 2,5м дүүлж чадах ба аюул тохиолдолд 3м гаруй өндөр саадыг ч давж чадна.
  • Африкийн Импала гөрөөс 7.5 м хол, 2.5 м өндөр үсэрч чадна. Хүн өндрийн харайлтаар амьтны өмнө гарч чадаагүйн жишээ болхамгийн өндөрт харайсан нь 2.4 м орчим байна. Харин тулгууртай харайлтаар бараг 6 м өндрийг давж чадсан нь гөрөөснөөс 2 гаруй дахин илүү байгаа юм.
  • Кет загас түрс шахах үедээ 3.65 м өндөр босго давж чаддагийг дурдах хэрэгтэй. Махчин амьтад дотроос пума хэмээх хар ирвэс 4 м хүртэл харайж чадна. Хөхтөн дотроос өндрийн харайлтын аварга 6м хүртэл өндөрт дажгүй үсэрдэг. Далайн гахай-афалина юм.
Хүн газар дээрх амьтадтай яаж ийгээд уралддаг юмаа гэхэд усанд дэндүү найдваргүй баян ходоод ажээ.
  • Хүн 100 метрт чөлөөт сэлэлтээр 46 орчим секунд хурдалж байгаа нь 7км цагтай дүйнэ.
  • Гэтэл газар дээр 0.8 км явдаг сарьслаг яст мэлхий усанд 35км цаг сэлдэг. Загасны дотроос хамгийн хурдан нь илдэн загас 40 км цаг хурдалдаг.
  • Олон тонн жинтэй аварга том халим 40 км цаг хүртэл, кальмар хэмээх толгой хөлтөн 55км цаг тус тус хурдалж чадна. Газар дээр урагш ахидаггүй оцон шувуу усанд 37 км цаг хурдалдаг.
Энэ бүхнээс үзэхэд хүн усанд тун тааруухан хурдалдаг бөгөөд ус нь түүний амьдрах орчин биштэй холбоотой буй заа.

0 comments:

Post a Comment

 

Lipsum

translate to

Google-Translate-Chinese (Simplified) BETA Google-Translate-English to French Google-Translate-English to German Google-Translate-English to Italian Google-Translate-English to Japanese BETA Google-Translate-English to Korean BETA Google-Translate-English to Russian BETA Google-Translate-English to Spanish
Powered by
+ Grab this widget

Followers