Амьтны сэтгэл судлал
Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг
судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны
аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон онол дээр тулгуурлах
боловч бусад нийгмийн шинжлэх ухааны салбар, тухайлбал социологитой
харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын
чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг сэтгэл судлаач гэдэг. Сэтгэл
судлаач нь сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, сэтгэцийн эмгэг,
сэтгэл засал, харилцаа зэргийг судалдаг шинжлэх ухаан юм. Мөн зарим
сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлаачид сэтгэл
зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа
хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлалын
мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн
сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд хэрэглэгддэг
юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, аж
үйлдвэр, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарыг судлах зорилгоор дэд
салбаруудыг бий болгожээ. Мөн байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх
ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг авч ашигладаг.
inShare